Оймс хамгийн "КҮҮЛ" гоёл болохыг батлах 6 ГОЁ ЖИШЭЭ

Оймс хамгийн "КҮҮЛ" гоёл болохыг батлах 6 ГОЁ ЖИШЭЭ

  • 2021-06-08 18:27

Оймс бидний төсөөлсөөр ирсэн шиг нэгэн хэвийн, уйтгартай, "байдаг л нэг" хувцас байхаа нэгэнт больжээ. Хамгийн "бяцхан" хувцас боловч өмссөн оймсоороо бид өөрийгөө илэрхийлж, трэнд үүсгэн, загварлаг харагдах нь "күүл" биш гэж үү? Ингээд хүн төрөлхтөн агуй дотор анхныхаа оймсыг бүтээснээс хойш оймс хамгийн "күүл" хувцас болсныг дараах жишээнүүдээс сонирхоцгооё. Магадгүй та эдгээрээс санаа авч, энэ хавар зуныг өнгөлөг оймсоороо чимж яагаад болохгүй гэж? 

#1 Оймс бол өөрийгөө илэрхийлэх нууц зэвсэг

Канадын Ерөнхий Сайд Жастин Трюдо оймсыг "хашраадаг"-аараа алдартай нэгэн. Улс төрийн уулзалтууд дээр тэр Канадын бэлгэ тэмдэг бүхий оймсоор гоёж эх оронч гэдгээ харуулаад авдаг. Мөн оролцож буй үйл явдалдаа тохируулан өөрийн "цаад санаа"-гаа илэрхийлэх шиг няхуур бөгөөд загварлаг хувцасладаг түүнээс санаа авах зүйл ч их бий... 

#2 90-ээд оны оймс бол XXI зууны трэнд 

Зөвхөн оймс төдийгүй хувцас загварт 80,90-ээд оны нөлөө түрэн орж ирснийг анзаарсан уу? Төрөл бүрийн кет, гутлан дотуурх өнгөлөг оймс 2021 оны трэнд гэгдээд байна. Ердөө ямар ч хамаагүй гутал, өнгөлөг бөгөөд таныг илэрхийлэхүйц хос оймс байхад л хангалттай!

#3 "Күүл" оймсонд саруул ухаан оршино

"Күүл" гэдэг зүгээр л гоё харагддаг гэсэн үг биш. Күүл гэдэг биед эвтэйхэн, чанартай, эрүүл, давтагдашгүй гээд олон утгатай болжээ. Хүний хөлд биеийн ачаалал төвлөрч, хөлний эрүүл мэндээс бүхэл биеийн амар амгалан оршихуй хамаардаг гэдэг. Хөлөө хэт халууцуулахгүй байж, тохирсон материал бүхий оймс сонгох нь бидний анзаардаггүй боловч тун чухал асуудал юм. Монголын дотоодын оймс үйлдвэрлэгч "Тод оймс" л гэхэд 90 хувь даавуун утас ашигладгийг дуулгахад таатай байна. 

#4 Хувцасны шүүгээгээ өөрчилмөөр байна уу? Оймс л авчих! 

Өөрийгөө өөрчилмөөр, үсээ будмаар, огт өөр загварын хувцас авмаар "гэгэлзсэн" үе залуус бидэнд цөөнгүй тохиолддог. Тэр бүр хүслээ гүйцээх гэсээр бодолдоо ээрэгдэж орхидог бол зүгээр л гоё оймс авчих. Шинэ, күүл, хөлд эвтэйхэн оймс бүхэл бүтэн шинэ даашинзыг ч орлож чадна. Бүхэлдээ нэг өнгөөр хувцаслаад дэгжин, өнгөлөг оймсоор гоёход л "өнгө ороод" явчихна шүү дээ. 

#5 Оймсоор нь хүнийг дүгнэж болно!

Ямар оймс өмсөж, ямар материалтайг нь сонгож буйгаас нь хүнийг өөртөө хэр хайртайг харж болно шүү. Өнгөний мэдрэмж, цэвэр цэмцгэр байдал гээд оймс гуталнаас дутахгүй "нэрийн хуудас" л гэсэн үг.

#6 Тэр өдрийн өнгө "оймс"-оос хамаарна

Хөлд эвгүй, холгосон гуталтай нэг өдрийг өнгөрөөх ямар билээ дээ? Алдартай одод хүртэл хөлөө эвтэйхэн байлгах гээд Улаан хивсний ёслолд оймсоор цөөнгүй гоёдог. Гоё оймс өмсчихсөн явж байтал "краш" гэнэтхэн дуудах ч юм билүү?   

Энэ бүхний эцэст өнгөлөг оймсны эрэлд гарцгаах уу? Гэхдээ хол аялж, хотоор нэг хэрэн хэсэх хэрэггүй ээ. Ердөө дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай, үндэсний үйлдвэрлэгч "Тод оймс" ХХК-д хандахад л болно. Шинэ загварууд бүхий нэрийн дэлгүүрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Хамгийн "күүл" залууст зориулав! 

Эх сурвалж: Ub.life

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.